cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02 дүгээр тогтоолоор “Архангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Замчин” зочид буудал (зорчигчийн байр)-ын барилга, өрөмдмөл худаг, уурын зуух, дулаан бохирын шугамын байгууламжийг буудлын зориулалттай хөрөнгийн хамт худалдах нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

“Замчин” зочид буудал нь Архангай аймгийн төв, Эрдэнэбулган сумын 1-р баг Мааньтын ар хэмээх газарт байрладаг. Буудлын барилга нь зочид буудал, зоогийн газар, сауны зориулалтаар 2000 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, хүрмэн блокон 2 давхар, нийтийн эзэмшлийн 850.0 м.кв талбайтай, үүнээс ашигтай талбай нь 740.0 м.кв, өрөмдмөл худаг, уурын зуухны барилгатай, блокон хашаатай, 2299,83 м.кв бүхий газартай.

2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа 2017 оны 02 дугаар сарын 2017-ны өдрийн 11:00:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд
Худалдах доод үнэ Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр, худалдах доод үнэ 298941000 ( Хоёр зуун ерэн найман сая есөн зуун дөчин нэгэн мянга гурван зуун наян гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө ) төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 15 хувь буюу 44841200 ( Дөчин дөрвөн сая найман зуун дөчин нэгэн мянга хоёр зуун долоон төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Дансны дугаар: 900011404
Дансны нэр: Төрийн сан

3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11:00:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 212 тоот өрөөнд өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Архангай АЗЗА байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263600 утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.