cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


Засгийн газрын 2014 оны 232 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Архангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Замчин” зочид буудал (зорчигчийн байр)-ын барилга, өрөмдмөл худаг, уурын зуух, дулаан бохирын шугамын байгууламжийг буудлын зориулалттай хөрөнгийн хамт худалдах нээлттэй дуудлагын худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.

 “Замчин” зочид буудал нь Архангай аймгийн төв, Эрдэнэбулган сумын 1-р баг Мааньтын ар хэмээх газарт байрладаг.

Буудлын барилга нь зочид буудал, зоогийн газар, сауны зориулалтаар 2000 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, хүрмэн блокон 2 давхар, нийтийн эзэмшлийн 850.0 м.кв талбайтай, үүнээс ашигтай талбай нь 740.0 м.кв, өрөмдмөл худаг, уурын зуухны барилгатай, блокон хашаатай, 2299,83 м.кв бүхий газартай. 

2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

Худалдах доод үнэ

225,495,616.00 төгрөг (Хоёр зуун хорин таван сая дөрвөн зуун ерэн таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг)

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 33,824,350.00 төгрөг (Гучин гурван сая найман зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин төгрөг)

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

 

3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 212 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4.Худалдах үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Архангай АЗЗА” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263600 утсаар болон цахим хуудаснаас авна уу.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

1.”Замчин” буудлын барилга:

Photo 2014-09-23, 09 41 04

 

  1. Зочид буудлын барилга 2000 онд ашиглалтанд орсон. Балансын анхны үнэ 417,7 сая төгрөг, үлдэгдэл өртөг 260,3 сая төгрөг. 2299,83 м2 газартай.

 

Photo 2014-09-23, 15 12 25Photo 2014-09-23, 15 12 29

2.”Замчин” буудлын уурын зуухны барилга:

Photo 2014-09-23, 09 44 34

 

 

 

  1. Зочид буудлын уурын зуухны барилга 2000 онд ашиглалтанд орсон. Балансын анхны үнэ 1,6 сая төгрөг, үлдэгдэл өртөг 0,05 сая төгрөг.

 

Photo 2014-09-23, 10 03 04Photo 2014-09-23, 10 03 06

 

 

 

 

3.”Замчин” буудлын өрөмдмөл худгийн барилга:

Photo 2014-09-23, 09 48 07

Photo 2014-09-23, 09 56 45             худгийн дотор тал

 

  1. Зочид буудлын өрөмдмөл худгийн барилга 2000 онд ашиглалтанд орсон. Балансын анхны үнэ 4,1 сая төгрөг, үлдэгдэл өртөг 2,6 сая төгрөг.

 

 

 

 

Байршлын схем зураг

 

Photo 2014-09-23, 11 10 00

 

Барилгын өнөөгийн байдал

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.