cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

            Засгийн газрын 2015 оны 408 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын барилгыг худалдах нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

            1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Хөвсгөл аймгийн төвлөрсөн бүсэд байрлалтай, бетон зам талбайгаар тохижуулсан, газрын гадаргуу ерөнхийдөө тэгш, эдэлбэр газрын хэлбэр нь тэгш өнцөгт хэлбэртэй. 1975 онд ашиглалтад орсон конторын зориулалт бүхий тус барилга нь чулуут бетон дүүрэгчтэй шугаман суурьтай, тоосгон өрөг даацын ханатай, цутгамал төмөр бетон хучилттай, нимгэн гөлмөн дээвэртэй бөгөөд 0179375 тоот дугаартай 577.6 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 000106852 тоот дугаартай 200 м.кв талбай бүхий  2 давхар барилга болно.

 

2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

3

Худалдах доод үнэ

26,068,380.00 төгрөг (хорин зургаан сая жаран найман мянга гурван зуун наян) төгрөг

4

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Доод үнийн 20 хувь буюу 5,213,680.00 (таван сая хоёр зуун арван гурван мянга зургаан зуун наян) төгрөг

5

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

6

Дэнчинг байршуулах данс

900011404 Төрийн сан

7

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

6098169

 

3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4.Худалдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах:

Худалдах барилга, байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд ирж авна уу.

 

Лавлах утас: 62263034

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Нэмэлт мэдээлэл:

Гэрэл зураг №1. Гадна харагдах байдал/Урд/

Гэрэл зураг №2. 1 давхарын заалны харагдах байдал

Гэрэл зураг №3. 1 давхарын заалны харагдах байдал

Гэрэл зураг №4. Шат болон 00-н өрөө

Гэрэл зураг №5. 1 давхарын заалны харагдах байдал

Гэрэл зураг №6. Шат болон 00-н өрөө

Гэрэл зураг №7. 2 давхарын байдал

Гэрэл зураг №8. 2 давхарын байдал

Гэрэл зураг №9. 2 давхарын байдал

Гэрэл зураг №10. 2 давхарын байдал

Гэрэл зураг №11. 2 давхарын байдал

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.