cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 348 дугаар тогтоолоор нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй “Горхи мэлхий хад” амралтын газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 “Горхи мэлхий хад” амралтын газар нь нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи тэрэлжийн баруун салаанд байрладаг бөгөөд 2002 онд ашиглалтад орсон.

Тус амралтын газар нь нэг ээлжинд 80 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Караокэ, саун, шүршүүр, снукер билльярд, боловсон ариун цэврийн өрөө, биеийн тамирын талбай, шорлогийн гадна талбай, өөрийн халаалтын зуухтай тул халуун хүйтэн усаар үйлчлэх зориулалттай хэдий ч ашиглалтанд орсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд их засвар, үйлчилгээ хийгдээгүй.

Нийслэлийн Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн “Буурал улиастай” нэртэй газрын 1,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар Гаалийн ерөнхий газарт 5 жилийн хугацаатай 2012 онд олгосон. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/20 дугаартай гэрчилгээтэй.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
  1.  

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагт

  1.  

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

  1.  

Худалдах доод үнэ

504,599,390.00 (таван зуун дөрвөн сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн) төгрөг

  1.  

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 75,689,910.00 (далан таван сая зургаан зуун наян есөн мянга есөн зуун арван) төгрөг

  1.  

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  1.  

Дэнчинг байршуулах данс

      900011404

  1.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

      6098169

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний наториатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээс бүрдэнэ.

  1. Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах

Худалдах барилга байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  213 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 62263034

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.