cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 349 дүгээр тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр худалдах нээлттэй дуудлагын худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

  1. Товч танилцуулга:  

Монгол Улсын ууган рашаан сувилал болох “Оргил рашаан сувилал” нь анх 1933 онд аж үйлдвэрийн комбинат барьж байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашааныг нээн илрүүлж, 1934 оноос эхлэн рашаан сувиллын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна.

“Оргил рашаан сувилал”-ын барилгын шав нь анх 1969 онд тавигдан, 1974 онд сувиллын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 1990 он хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс санхүүжин үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 оноос Эрүүл мэндийн яамны харьяанд шилжин улсын төсвөөс санхүүждэг болсон байна.

Төрийн өмчийн хорооны 2006 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 235 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал”-ыг төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн өөрчлөн зохион байгуулсан болно. Компанийн бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/01 дүгээр тогтоолоор баталжээ. Үүнд: Удирдлагын баг, Захиргаа, санхүү төлөвлөлтийн алба, Аж ахуй, үйлчилгээ, инженер техникийн алба, Сувиллын  үйлчилгээний тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг, Сэргээн засах клиник тасаг, Хоол үйлдвэрлэлийн тасаг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өдгөө дөч гаруй жилийн түүхтэй “Оргил рашаан сувилал” нь байгалийн рашаан усны нөөц, иргэдийн рашаан сувиллын эмчилгээний хэрэгцээт шаардлага, рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг мөрдөн, байгалийн эмчилгээний хүчин зүйлийг зөв ашиглах, сувиллын эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлэх, чанарыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд нийт 324 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаагаас сувиллын эмчилгээнд 264 хүн/ор, клиник эмчилгээнд 60 хүн/ороор жилдээ 7000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна. 

Оргил рашаан сувилал” ТӨХК нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн үзүүлэлтээр нийт 5,175,737.7 мянган төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 4,291,580.4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, 884,157.3 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 5,942.5 мянган төгрөгийн өглөгтэй бөгөөд 2,801,411.1 мянган төгрөгийн орлого олж 2,795,692.1 мянган төгрөгийн зардал гарган 3,669.5 мянган төгрөгийн ашигтай ажилласан байна.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

Худалдах доод үнэ

13,525,000,000.00 (арван гурван тэрбум таван зуун хорин таван сая) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу 1,352,500.000.00 (нэг тэрбум гурван зуун тавин хоёр сая таван зуун мянга) төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

1. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авах “Оргил рашаан сувилал” ТӨХК (эд хөрөнгийн цогцолбор)-ийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

2.Үйл ажиллагааны үндсэн чиглэлийг  өөрчлөхгүй байна.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

 

3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 222 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4. Мэдээлэл авах:

“Оргил рашаан сувилал” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 222 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 62263034, 99005655

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.