cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 252 дүгээр тогтоолоор “Роял Грийн Вилла” хотхоны 62/8 (202) дугаар байрны Б1/103 тоотод байрлах 160 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 2 (5) тоот автомашины зогсоолыг, Г62/10 дугаар байрны 59 тоот автомашины зогсоолын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Роял Грийн Вилла” хотхоны 62/8 (202) дугаар байрны Б1/103 тоотод байрлах 160 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 2 (5) тоот автомашины зогсоолыг, Г62/10 дугаар байрны 59 тоот автомашины зогсоолын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар дахин худалдана.

2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа 2017 оны 06 дугаар сарын 2017-ны өдрийн 11:00:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 106 тоот өрөөнд болно
Худалдах доод үнэ Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр, худалдах доод үнэ 710408000 ( долоон зуун арван сая дөрвөн зуун долоон мянга долоон зуун нэг ) төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 15 хувь буюу 106561000 ( нэг зуун зургаан сая таван зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин таван төгрөг арван таван мөнгө) төгрөг
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900011404
Дансны нэр: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11:00:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 1 дүгээр давхрын 107 тоот өрөөнд өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263016 утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.