cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяа “Болор” амралтын газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийн танилцуулга

“Болор” амралтын газар нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос 56 зайтай “Архүүш”-ийн аманд байрладаг бөгөөд 1982 онд ашиглалтад орсон.

Тус амралтын газар нь жилийн 4 улирлын турш үйл ажиллагаа явуулдагаараа давуу талтай бөгөөд зундаа нэг ээлжинд 200, өвлийн улиралд 100 амрагч хүлээн авах хүчин чадалтай, байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр эрүүл агаартай.

Нийслэлийн Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн “Харанхуйн зам” нэртэй газрын 17,1 га талбайг Хүүхдийн зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай 2008 онд олгосон. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 552 дугаартай гэрчилгээтэй. Гэрчилгээний хугацаа дууссан.  

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
  1.  

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагт

  1.  

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

  1.  

Худалдах доод үнэ

900,000,000.00 (есөн зуун сая) төгрөг

  1.  

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 135,000,000.00 (нэг зуун гучин таван сая) төгрөг

  1.  

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  1.  

Дэнчинг байршуулах данс

   900011404

  1.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

     6098169

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний наториатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээс бүрдэнэ.

  1. Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах

Худалдах барилга байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 62263034

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.