1. Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 53, 268 дүгээр, 2016 оны 102, 119 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн танай байгууллага төрийн өөрийн өмчийн илүүдэлтэй байр талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх түрээсийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор баталгаажуулалт хийж дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна.
  2. Төрийн өмчид бүртгэлээр хяналт тавих ажлын хүрээнд Төрийн өмчит хуулийн этгээдтэй "Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ" байгуулан ажиллаж байгаа нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байна.

Төрийн өмчийг эзэмшүүлэх 2015 оны гэрээний биелэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2016 оны улсын үзлэг, тооллогын хүрээнд авч үзсэн бол 2016 оны  гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах гэж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх програмыг ажилуулахдаа зөвхөн Internet explorer хөтөч дээр http://103.48.116.176  хаягаар хандана. 

Бусад санал хүсэлт, алдааны талаархи мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл технологийн албатай холбогдон холбогдох мэдээллийг авна уу


Имэйл хаяг: it@procurement.gov.mn

Холбоо барих утас 62263026