cover

Tender Notice

Date: 2018-01-31
Tender last date: 2018-03-02
Tender name: Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга /Өмнөговь, Даланзадгад сум/
Tender number: ТӨБЗГ-2018/IV.2.1.3

Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга /Өмнөговь, Даланзадгад сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан e-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, - 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийн хамт 25145000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 03-р сарын 02 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03-р сарын 02 -ний өдрийн,
14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.