Эрхэм зорилго

 

             Төрийн өмчийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн  үр өгөөжийг нэмэгдүүлэх,  худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэн, ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахад оршино.

Зорилт

  1. Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах,

  2. Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих,

  3. Худалдан авах ажиллагааг төлөвлөн, батлагдсан төсвийн хүрээнд  ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах,

  4. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, технологийн хөгжлийг хангах,