Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн болон орон нутгийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлах замаар үр ашгийг дээшлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан зохион байгуулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрыг үр ашигтай ажиллуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэмэлт хөрөнгө оруулалт татах, зорилтот түвшин, ашиг, орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох замаар төрийн хувьцаа эзэмшигч болон улсын төсвийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах; аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад орон нутгийн өмчийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ:

  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн өмчийн төлөөлөл, компанийн засаглалыг хэрэгжүүлэх,
  • Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, хөрөнгийн өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах;
  • Төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, чөлөөлөх, урамшуулах, хариуцлага тооцох санал, хуулийн этгээдийн дүрэм, бизнес төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, цалин хөлсний норм, норматив, гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих;
  • Зорилтот түвшингийн төлөвлөлт, биелэлтийг хянаж хуралд оруулан шийдвэрлүүлэх, хамтарсан үйлдвэрүүдийн талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Төрийн өмчийн талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр, үүсгэн байгуулагчдын гэрээ, дүрмийн төслийг боловсруулах, төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн орлогын төлөвлөгөөний төслийг батлуулан биелэлтийг хангуулж ажиллах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит хуулийн этгээдийн бүтээгдэхүүний үнэ тарифийн зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтарч санал боловсруулах, батлуулах,
  • Хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн техник, технологи, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн төлөв байдал, чиг хандлагад судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээ авах; төрийн өмчийн  компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох (IPO хийх), хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх, олон улсын жишигт хүргэх, төрийн өмчит компаниудын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгох,
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг хангах, хувьчлах орон нутгийн өмчийн эд хөрөнгийн жагсаалтыг хянах, хуралдаанд оруулан зөвшилцөх

Бүтэц бүрэлдэхүүн

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Ц.Баяр-Эрдэнэ Хэлтсийн дарга 216 62263036 bayar-erdene@pcsp.gov.mn
2 В.Дарханбаатар Ахлах мэргэжилтэн 213 62263034 darkhanbaatar@pcsp.gov.mn
3 Л.Сэлэнгэ Ахлах мэргэжилтэн 213 62263034 selenge@pcsp.gov.mn
4 Б.Эрдэнэбулган мэргэжилтэн 213 62263034 erdenebulgan@pcsp.gov.mn
5 Д.Дариймаа Мэргэжилтэн 212 62263600 dariimaa@pcsp.gov.mn
6 Д.Одмаа Мэргэжилтэн 212 62263600 odmaa@pcsp.gov.mn
7 Б.Өнөрмаа Мэргэжилтэн 212 62263600 unurmaa@pcsp.gov.mn
8 Д.Эрэвгийлхам Мэргэжилтэн 213 62263034 erevgiilkham@pcsp.gov.mn
9 Т.Лхагвасүрэн Мэргэжилтэн 213 62263034 lkhagvasuren@pcsp.gov.mn
10 О.Мөнхсоёл Мэргэжилтэн 213а 62263034 munkhsoyol@pcsp.gov.mn
11 М.Болор Мэргэжилтэн 213а 62263034 bolor@pcsp.gov.mn
12 Т.Хулан Мэргэжилтэн 216а 62263034 khulan@pcsp.gov.mn
13 Ц.Шинэхүү Мэргэжилтэн 213 62263034 shinekhuu@pcsp.gov.mn

                                                          БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГИЙН ХЭЛТЭС