ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЗОРИЛГО:

           Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж, төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг судлан боловсруулж шийдвэрлүүлэх; төрийн өмчийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, нэгтгэн тайлагнах; төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр авах харилцааг хариуцан удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өмчийн болон санхүүгийн хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:

  • Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга, байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, захиран зарцуулалтад өмч эзэмшлийн гэрээ байгуулан хяналт тавих,
  • Төрийнөмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах, олж авах саналыг хянаж шийдвэрлүүлэх,
  • Хөрөнгийн хөдлөлийг бүртгэлд тусгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх,
  • Төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх журам, үнийг зах зээлийн үнэд нийцүүлэн нутаг дэвсгэрээр бүсчлэн тогтоож, түүний биелэлтэд хяналт тавих,
  • Орон нутгийн өмчийн газар, мэргэжилтнүүдэд өмчийн бүртгэл, мэдээлэл, мониторингийн асуудлаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Ц.Түвшинзаяа Хэлтсийн дарга 208 62263015 tuvshinzaya@pcsp.gov.mn
2 Д.Нарангэрэл Ахлах мэргэжилтэн 211 62263021 narangerel@pcsp.gov.mn
3 Ө.Батбаатар Ахлах мэргэжилтэн 218 62263035 batbaatar@pcsp.gov.mn
4 Г.Дэлгэрмаа Мэргэжилтэн 214 62263018 delgermaa@pcsp.gov.mn
5 Э.Ганчимэг Мэргэжилтэн 215 265839 ganchimeg@pcsp.gov.mn
6 М.Баярмаа Мэргэжилтэн 214 62263018 bayarmaa@pcsp.gov.mn
7 Г.Туул Мэргэжилтэн 215 265839 tuul@pcsp.gov.mn
8 Д.Тунгалагтуул Мэргэжилтэн 217 62263016 tungalagtuul@pcsp.gov.mn
9 Д.Сувдмаа Мэргэжилтэн 218 62263035 suvdmaa@pcsp.gov.mn
10 Э.Дуламсүрэн Мэргэжилтэн 217 62263016 dulamsuren@pcsp.gov.mn
11 Н.Ган-Эрдэнэ Мэргэжилтэн 218а 62263035 gan-erdene@pcsp.gov.mn
11 Ж.Дөлгөөн Мэргэжилтэн 218а 62263035 dulguun@pcsp.gov.mn
11 С.Энхзориг Мэргэжилтэн 218а 62263035 enkhzorig@pcsp.gov.mn

ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС