• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2018-01-31 Зар мэдээ

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай” 9 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн татан буулгах комисс байгуулах тухай А/34 дүгээр тушаалын дагуу “Монгол тамга” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Татан буулгах комисс томилогдон ажиллаж байна.

Иймд “Монгол тамга” төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой өр, авлагын тооцоотой хувь хүн, хуулийн этгээдийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор доорхи хаягаар ирж тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье.

атан буулгах комиссоос тогтоосон хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй болно.

Хаяг: “Монгол тамга” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Г.Өнөбат. ажлын утас 310568, гар утас 99443983, и-мэйл хаяг Unubat_g@yahoo.com

Мөн Татан буулгах комиссоос шаардлагатай мэдээллийг авах болон тодруулах бол тус комиссын нарийн бичгийн дарга Б.Өнөрмаатай ажлын 62263600 утсаар холбогдоно уу.

 

                                                     ТАТАН БУУЛГАХ КОМИСС