• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2018-01-31 Зар мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай” 9 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн татан буулгах комисс байгуулах тухай А/35 дүгээр тушаалын дагуу “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийг татан буулгах комисс томилогдон ажиллаж байна.

Иймд “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой өр, авлагын тооцоотой хувь хүн, хуулийн этгээдийг 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн дотор доорх хаягаар ирж тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье.

Татан буулгах комиссоос тогтоосон хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй болно.

Хаяг: “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Тунгалаг. Утас: 9891-1922, и-мэйл хаяг ugaa_0724@yahoo.com.

Мөн Татан буулгах комиссоос шаардлагатай мэдээллийг авах болон тодруулах бол тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дариймаатай ажлын 62263600 утсаар холбогдоно уу.

 

           

 

                                          ТАТАН БУУЛГАХ КОМИСС