• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ЗАР МЭДЭЭ

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ЗАР МЭДЭЭ

2020-03-09 Зар мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэлийн дагуу Оросын Холбооны Улсын өмчөөс Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан орон сууцны 8 байрыг оршин суугчдад нь хувьчлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.   

1. Хувьчлах орон сууцны 8 байрны байршил:

Улаанбаатар хотод:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байр 24 айлын орон сууц,
  2. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 11 дүгээр байр 100 айлын орон сууц,
  3. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 12 дүгээр байр 100 айлын орон сууц,
  4. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 13 дүгээр байр 60 айлын орон сууц,
  5. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 1 дүгээр байр 60 айлын орон сууц,
  6. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 7 дугаар байр 60 айлын орон сууц,

Дархан-Уул аймагт:

  1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар хорооллын 3 дугаар байр 60 айлын орон сууц,
  2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар хорооллын 4 дүгээр байр 60 айлын орон сууц.

 

  1. Бүрдүүлэх материал:

 

Оросын Холбооны Улсын өмчөөс хүлээн авсан орон сууцны байруудыг хувьчлахтай холбогдуулан тухайн байрны оршин суугчид нь дараах баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ:

  1. Өргөдлийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх;
  2. Иргэний хүсэлт /гараар бичсэн байна/; 
  3. Орон сууц түрээслэх буюу ашиглах гэрээ;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Оршин суугаа хорооны хаягийн тодорхойлолт;
  6. Цээж зураг /2 хувь/;
  7. Тухайн харьяалах байгууллагаасаа өр төлбөргүй гэсэн тодорхойлолт;
  8. Бусад холбогдох баримт бичиг. /Нотлох баримт бичиг/

Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.

  1. Материал хүлээн авах хугацаа, газар:

 

Улаанбаатар хотын байрны оршин суугчдын материалыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан хүмүүсийг олноор нь цуглуулахгүй байх зорилгоор байрны орц тус бүрээр нь дараахь хуваарийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын 9 дүгээр байр (Хуучнаар Хүнс, хөдөө аж ахуйн яам) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 1 дүгээр давхарын ....... тоот өрөөнд хүлээн авна.

  •  

Хувьчлах орон сууц, байрны дугаар

Орцны дугаар

Материал хүлээн авах хугацаа

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр

  1.  

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 017 дугаар байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,                    12 дугаар байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,                    12 дугаар байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр

  1.  

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 13 дугаар байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр

  1.  

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 1 дүгээр байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

  1.  

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 7 дугаар байрны оршин суугчид

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  

Дархан-Уул аймгийн оршин суугчдын материалыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын байр, Орон нутгийн өмчийн газрын 111 тоот өрөөнд хүлээн авна.

Лавлах утас:7037-0144

            4. Мэдээлэл авах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 224 тоот өрөөнд ирж авч болно.

Лавлах утас: 267600

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР