• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс

Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс

2013-09-03 Бидний тухай

Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй, ил тод, шударгаар зарцуулах, зарцуулалтыг харилцан тайлагнах, хариуцлагын зарчмыг сайжруулах асуудал нийгмийн амьдралын бүх хүрээг хамарч олон нийтийн зүгээс зүй ёсны хүсэлт, шаардлагатай тулгараад байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар” байгуулагдсан. Тус газрын Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс нь 9 хүний бүрэлтдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагааг оновчтой, үр ашигтай, ил тод, хариуцлагын зарчимуудыг баримталж бараа худалдан авах ажиллагааг хялбаршуулж, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

Үндсэн чиг үүрэг:

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажил худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилгал гарах нөхцлийг бууруулах , дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар байгууллагын хөгжлийг дэмжин ажиллах.

Үйл ажиллагааны чиглэл

  • Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор шударга өрсөлдөөнийг дэмжих, оролцогч байгууллагуудад худалдан авах ажиллагааны хуулийн мэдлэг олгох, нээлттэй ил тод шалгаруулалтыг бий болгох
  • Худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал оруулах, хэрэгжилтийг хангуулах
  • Гүйцэтгэгчид тендер ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг өгөх, тендер ирүүлэх, тендер нээх, мөн хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал болон тендерт оролцогч гүйцэтгэх чадвартай эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах хамгийн доод шалгуур үзүүлэлт зэргийг боловсруулж тендерт оролцогчдод зааварчилгаа өгөх
  • Төрийн болон орон нутгийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах
  • Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх.