• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Сургалт сурталчилгаа, Олон нийттэй харилцах хэлтэс

Сургалт сурталчилгаа, Олон нийттэй харилцах хэлтэс

2014-08-04 Бидний тухай

Эрхэм зорилго

Байгууллагын сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах

Үндсэн чиг үүрэг

  • Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах
  • Худалдан авах ажиллагааны газар болон нэгжийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
  • Худалдан авах ажиллагаан дахь иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх

1. Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааны чиглэл

Гадаад харилцааны чиглэл

  • Гадаад орны ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн туршлагыг нэвтрүүлэх.
  • Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр тус газрын болон орон нутгийн нэгжийн ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.

2.  Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэл

Сургалт:

  • Анхан шатны ур чадвар, мэдлэг олгох сургалт
  • Худалдан авах ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага
  • Мэргэшүүлэх сургалт
  • Цахим буюу зайны сургалт

3.  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах:

  • Худалдан авах ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай, үнэн бодит байдлаар хүргэх
  • Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг мэргэжлийн өндөр түвшинд хангаж ажиллах
  • Олон нийтийн оролцоо, санал бодлыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах