cover


Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 

Төслийн дугаар:  5483-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэр:  Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ  (хүн, портал, систем, чадавхи, хамтын ажиллагаа, байгууллага, өгөгдөл)

 

Зөвлөх үйлчилгээний дугаар:  3.1.1

1. Монгол Улсын Засгийн Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Нээлттэй өгөгдлийн санаачлагын зорилтуудыг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх нөөц, боломжуудын талаархи анхдагч суурь үнэлгээ буюу Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг (НӨББҮ - хүн, портал, систем, чадавхи, хамтын ажиллагаа, байгууллага, өгөгдөл) хийх зөвлөх компанийг сонгон шалгаруулж, ажиллуулна. НӨББҮ-ний тайлан нь хураангуй дүгнэлт, судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд, нээлттэй өгөгдлийн экосистемийг бүрдүүлэхэд шаардлагатай хууль, эрхзүйн орчныг сайжруулах санал, зөвлөмжийн бүлэгтэй байх бөгөөд нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, нэн тэргүүнд гаргах нээлттэй өгөгдлийн багцын жагсаалтыг боловсруулж хавсаргасан байна.

2. Зөвлөх үйлчилгээг 12 долоо хоногийн дотор багтааж гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх хугацаанд Улаанбаатарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгчийн ажлын байран дээр ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар дамжуулан дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг (цаашид “Зөвлөх” гэх) сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхол буй Зөвлөхүүд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ .Үүнд:   

  • Нээлттэй өгөгдлийн санаачлагыг эхлүүлж эсвэл удирдаж байсан нотлох баримт бүхий туршлага (хөгжиж буй орнууд багтсан байна);
  • Олон талын байгууллагын оролцоотойгоор нээлттэй засаг, нээлттэй өгөгдлийн санаачлагыг төлөвлөгөөг амжилттай боловсруулж байсан туршлагатай байх;
  • Засаглалыг бэхжүүлэх, иргэдэд чанартай үйлчилгээг хүргэх нээлттэй өгөгдөл, шинэ технологийн чиглэлээр экспертийн түвшний ойлголттой байх;
  • Төрийн байгууллагад бодлогын зөвлөгөө өгч байсан туршлагтай байх;

4. Энэхүү зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт нь уламжлалт аргаар зарлагдаж байгаа тул цаасаар ирүүлэх бөгөөд ажлын даалгаварыг www.pcsp.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Тендерийн материал -Эх хувь 1, хуулбар хувь 1  байна.

Ажлын даалгавар монгол

TOR for 3 1 1 Open Data Readiness Assessmentv

 

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.  

 

 

Зөвлөхүүд нь өөрсдийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түншлэл эсвэл туслан-зөвлөхийн хэлбэрээр өөр компанитай нэгдэн орох боломжтой.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурьдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

Даваагаас Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурьдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

 

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Ч.Нургул

Утас: +976-99090123

Цахим шуудангийн хаяг: nurgul@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дор дурдсан хаягаар 2017 оны 7-р сарын 17 өдрийн 16 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:Баянзүрх дүүрэг,1-р хороо Энхтайваны өргөн чөлөө-16а Засгийн газрын IX байр , 1 давхарт нэг цэгийн үйлчилгээ

Ажилтны нэр: ТӨБЗГ-ын ХААХэлтсийн мэргэжилтэн Д. Алтанцэцэг

Утас:    +976-62-263022

Утас:   +976-9999-0332

Утас:   +976-9191-2774

И-Мэйл:   altantsetseg@pcsp.gov.mn

И-Мэйл:   procurement@smart.gov.mn

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.