cover


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – “ЗАХИАЛАГЧИЙН ИНЖЕНЕР” КОМПАНИ СОНГОХ)

 

 

Байршил: Монгол Улс

 

Зөвлөх үйлчилгээний нэр: “Газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах  

 

       Монгол улсын Засгийн газар нь “Газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

       

        Сонгон шалгаруулалтыг Монгол улсын “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулна.

 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь дараах баримт бичгийг ирүүлнэ.

 

  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь сүүлийн 5 жилд олон улс болон бүс нутгийн хэмжээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргасан туршлагыг нотолсон мэдээлэл, баримт бичиг;
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний туршлага, чадавхийн талаарх мэдээлэл.

        Энэхүү Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг http://www.pcsp.gov.mn/en хуудсаар эсвэл дор дурдсан хаягаар ажлын 08:30-17:30 цагт авч болно.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ монгол болон англи хэл дээр 2017 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 11:30 цагт (Улаанбаатaрын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

“МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК

 

Хэнд:  Док. Дашдаваагийн Алтанцэцэг

Хаяг:   Бага тойруу, Сүхбаатарын талбайн гудамж,

8/1 барилга, 1601 тоот

            Улаанбаатар 14200, Монгол Улс

Утас:  +976-7722 1112, 8809 7340, 9909 9263 

Э-Мэйл:tserennorov.d@mongolrefinery.mn, altantsetseg.d@mongolrefinery.mn or d_agi@yahoo.com , info@mongolrefinery.mn

 

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.