cover

Тендерийн урилга

Огноо: 2019-03-07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-04-08
Тендер шалгаруулалтын нэр: Тайширын УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Говь-Алтай/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/ XVI.1.21

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тайширын УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Говь-Алтай/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - 03.2.4 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 110кВ - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./ Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ.

Тендерийг 2019 оны 04-р сарын 08 -ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04-р сарын 08 -ний өдрийн,
13 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.