cover

Огноо: 2019-07-03
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-08-02
Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн ахмадын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн 3 дугаар амбулаторийн өргөтгөл 150-200 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/ XVII.1.30

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн ахмадын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн 3 дугаар амбулаторийн өргөтгөл 150-200 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлого: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. - Байгууллагын дансны үлдэгдэл харилцагч банкны тодорхойлолт, - Арилжааны банкны зээлийн тодорхойлолтыг тус тус тооцно.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: -
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд, доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын акт, захиалагчийн тодорхойлолт эсвэл захиалагчийн дүгнэлтийг фото зургийн хамт ирүүлнэ. Дуусаагүй барилга угсралтын ажилтай бол ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: -ЗТ-3.1. Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) -ЗТ-7.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл -ЗТ-7.2-Барилгы байгууламжийн дотор халаалт, салхивчний систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл -ЗТ-7.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл -ЗТ-7.4. Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: -БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил -БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт -БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт -БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, -БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. --БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./ Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ.

Тендерийг 2019 оны 08-р сарын 02 -ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08-р сарын 02 -ний өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.