cover

Огноо: 2019-08-02
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-09-02
Тендер шалгаруулалтын нэр: Хороодын дундах хатуу хучилттай авто зам, чулуун зам шинээр тавих /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4, 5, 14 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/XIII.1.1.77

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хороодын дундах хатуу хучилттай авто зам, чулуун зам шинээр тавих /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4, 5, 14 дүгээр хороо/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: -
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 2.8.1.4 Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл Зам, Тээврийн хөгжлийн яамны: 2.8.2.1. Хатуу хучилттай зам барих 2.8.2.6. Зам, талбайн тохижилтын ажил хийх ,завсарлах Барилга, хот байгуулалтын яамны: БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт БА-3.4 Дулааны гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөржийн угсралт БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. Эрчим хүчний яамны: 03.2.1. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10кВ /БХБЯ-ны БА-3.5 заалтыг дүйцүүлнэ./ /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./ Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ. Тусгай зөвшөөрөл тендерийн хүчинтэй хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2019 оны 09-р сарын 02 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09-р сарын 02 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.